Dark Light
Нийгэм | 2026-11-17

УУЛАН ДЭЭР ӨВӨЛЖИЖ БАЙСАН 2 АЙЛ ЦАСАНД БООГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Тагийн-Орой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 115 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 50-70 см зузаан цас орсны улмаас зам даваа хаагдаж, уулан дээр өвөлжиж байсан 2 айл цасанд боогджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн малчин Г /55 настай, эрэгтэй/, О /55 настай, эмэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нарыг 1400 бог малтай нь 11 дүгээр сарын 16-ны өдрийн  10:09 цагт,  малчин Б /34 настай, эрэгтэй/, Б /32 настай, эмэгтэй/, Б /16 хоногтой, эрэгтэй/  нарыг 700 бог малтай нь 12:00 цагт тус тус уулнаас буулгасан байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08