Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-22-ны өдрүүдэд Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болно. “Ташкент-2026” ДАШТ-д 82 орны 600 орчим шилдэг залуу жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр ес, нийт 18 тамирчин эх орноо төлөөлөн барилдахаар болжээ.
Манай баг тамирчдын бүрэлдэхүүнийг жин тус бүрээр танилцуулбал:
Эрэгтэй:
-
60 кг: Б.Бат-Энэрэл, О.Төгөлдөр
-
66 кг: Б.Тэмүүжин
-
73 кг: Ц.Мишигтогоо
-
81 кг: Г.Түвдэнренчин
-
90 кг: А.Оджавхлан, Д.Ууганбилэг
-
-100 кг: У.Мөнгөн-Учрал
-
+100 кг: М.Тэмүүлэн
Эмэгтэй:
-
48 кг: Ж.Анударь, Л.Булган
-
52 кг: Л.Саяжаргал
-
57 кг: Т.Ариунзаяа, Б.Батсувд
-
63 кг: Х.Маралмаа, Х.Ариунтунгалаг
-
-78 кг: Э.Буян-Өлзий
-
+78 кг: Ж.Анар
ТАТАР МАЙДАР







Спорт



