Dark Light
Нийгэм | 2022-03-22

Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Бор гүвээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 3 сарын 21-ний өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 20:32 цагт очиход нүүрс ачин Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан жолооч Э-гийн “ND-4250” загварын зүтгүүрийн араас мөн талбайгаас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан тус сумын Цагаан-Овоо багийн харьяат иргэн Ж /30 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Аллён” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч нас баржээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19