Dark Light
Нийгэм | 2022-03-22

Жо Байден Украинд айлчлахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос-Украины хямралтай холбогдуулан энэ долоо хоногт Польш улсад айлчлах гэж байна. Түүнийг Европт хөл тавихдаа Украинд газардаж болзошгүй гэх яриа гарсан. Харин Цагаан ордны зүгээс энэ талаар мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч аюулгүй байдлаа хамгаалах үүднээс Украинд айлчлахгүй гэдгийг мэдэгджээ. 

Олон улсын гэмт хэргийн шүүх Украинд мөрдлөгөө эхлүүлж, ОХУ-ыг дайны гэмт хэрэгт буруутгах баримт материалыг цуглуулж байгаа юм. Пентагон Украин дахь Кремлийн явуулж буй цэргийн ажиллагааг дайны гэмт хэрэгт буруутгаж, гэмт үйлдлийг нь батлах баримт материал цуглуулахад туслах болно гэдгээ илэрхийлжээ. 

Даваа гарагт Украины нутаг дэвсгэрээс 8,000 гаруй иргэнийг хүмүүнлэгийн 7 хонгилоор дамжуулан аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна. Мариуполь хотод 3,000 гаруй иргэнийг аюулгүй газарт хүргэжээ.

Эх сурвалж: Al Jazeera 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10