Dark Light
Нийгэм | 2022-03-22

Алтай Таван Богд чиглэлд авто зам барина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд  аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус аймагт хэрэгжих төсөл, хөтөлбөрийн талаар танилцууллаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, шаардагдах хөрөнгө оруулалтыг Эрдэнэс Монгол компаниас шийдвэрлэж, Боомтын сэргэлтийн хүрээнд Цагааннуурын боомтыг 24 цагаар ажиллуулж, Даянгийн боомтыг байнгын ажиллагаанд оруулж, олон улсын жишигт хүргэн чөлөөт бүс байгуулахаар тогтлоо.

Баян-Өлгий аймгийг төрөлжсөн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргаж, Алтай Таван Богд чиглэлд жуулчлалын авто зам барих чиглэлийг 2023 оны төсвийн жилд багтаан эхлүүлэхээр боллоо.

Мөн орон даяар тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдаж, Атрын IV аянд манлайлан оролцохыг аймаг, орон нутгийн удирдлагад үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10