Dark Light
Нийгэм | 2022-03-22

Баянзүрх дүүрэгт 25 гарааш буулгаж газар чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 1-р хороо 57 байрны хойно байрлах 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээс өмнө иргэдээс санал авна. Өөрөөр хэлбэл оршин суугчдын өгч байгаа саналыг үндэслэж тохижилтын ажил хийгдэх юм. Гарааш эзэмшигч иргэдэд гарааш буулгаж, газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Иргэд үүнийг дэмжиж, хороондоо ногоон байгууламж болон бусад бүтээн байгуулалтын ажил хийхийг зөвшөөрсөн. 

May be an image of outdoors

Тухайн бүсийг иргэдийн хэлж заншсанаар “МИКР” гэж нэрлэдэг. Микрээс урлаг соёлын олон алдартангууд төрсөн. Тэр ч утгаараа зарим уран бүтээлчид,  урлаг соёлын алдартнууд тус чөлөөлсөн газарт “Урлагийн музей” барьж байгуулах хүсэлт байгааг дүүрэгт ирүүлсэн. Баянзүрх дүүргийн зүгээс иргэдийн дэмжлэг авсан тохиолдолд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

May be an image of 2 people and outdoors

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10