Dark Light
Нийгэм | 2022-03-22

ХНХЯ Ид Шидийн Орон төвтэй хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр, “Ид Шидийн Орон-1” төвийн Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Энхмандах нартай уулзаж хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар болон хүүхэд хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцлаа. Тэрээр : "Мэдээж хүүхэд хамгааллын асуудал чухал. Үүнд төрийн болон төрийн бус байгууллагууд түлхүү анхаарч ажилладаг. Харин хүүхдийн хөгжлийн асуудлыг хоёрдугаарт тавьж хойно үлдээж болохгүй. Хүүхдийг хүчирхийлэлд өртөж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх тал дээр ч түлхүү анхаарах учиртай.

Тиймээс хүүхэд хөгжлийн төвүүдийг бий болгож тэнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, үйлчилгээний жишиг, стандартыг гаргах ажил чухал байгаа юм.

Энэ чиглэлээр Ид Шидийн Орон төвтэй цаашид хамтарч ажиллах төлөвлөгөө гаргахаар боллоо" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10