Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид нар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат, гишүүн Г.Баярсайхан, Г.Баасан, Б.Отгон, Д.Гантөмөр, Э.Мөнхжаргал нартай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр уулзаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын бүтэц, чиг үүрэгтэй холбоотой хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлд хамтран ажиллах асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Энэ хүрээнд авлига ба хүний эрх судалгаа, мэдээллийн ил тод байдал, бусад холбогдох сэдвээр сургалтын хамтарсан модуль боловсруулж, сургалт зохион байгуулах, авлигын индекс, дүн шинжилгээний эргэх холбоог тооцоход хамтарч ажиллах, хоёр байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлаа олон нийтэд хүргэн сурталчлан таниулах, төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах хүний эрх зөрчигдөж буйд судалгаа шинжилгээний ажил болоод зарим нэгэн хяналт шалгалтын ажилд хамтран ажиллахаар тохиролцов.
АДМИН








Нийгэм







