Dark Light
Нийгэм | 2022-03-23

Хуурамч хаягтай гадаад улсын иргэдтэй танилцахгүй байхыг анхааруулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Фейсбүүк олон нийтийн сүлжээнд АНУ, ИБУИНВУ, Европын холбооны улсын иргэн мэт хуурамч хаяг нээсэн этгээдүүд Монгол улсын ганц бие иргэдтэй танилцан дотносож “Би удахгүй их хэмжээний хөрөнгө өвлөж авна, би өөрөө дайн тулаантай улсад амьдарч байгаа учраас танд эд хөрөнгөө өвлүүлэх хүсэлтэй байна, Каргогоор эд хөрөнгөө явууллаа, Та тээврийн зардлыг нь төлөөд ав”, “Маш бага хүүтэй, их хэмжээний зээлийг түргэн шуурхай хугацаанд гаргаж өгнө” гэх мэт аргаар хуурч иргэдээс их хэмжээний мөнгийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хохирох явдал ихэсч байна. Дээрх гадаад улсын иргэд нь Монгол улсын иргэдтэй Google Translate буюу цахим орчуулгын хэрэгсэл ашиглан харилцдаг бөгөөд мөнгийг нь олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнүүдийг ашиглан Филлипин, Индонез зэрэг Зүүн өмнөд азийн улсууд руу шилжүүлэн авч байна. Иймд иргэд та бүхэн гадаад нэртэй, хуурамч хаягтай гадаад улсын иргэдтэй танилцахгүй байж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10