Dark Light
Нийгэм | 2022-03-23

“Satellite 2022” хиймэл дагуулын хурал, үзэсгэлэн болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 3 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Вашингтон ДиСи хотноо хиймэл дагуулын салбарыг холбож, нэгтгэх зорилготойгоор анх 1981 онд зохиогдож эхэлсэн “Satellite 2022” хиймэл дагуулын хурал, үзэсгэлэн болж байна. 

Сүүлийн 41 жилийн хугацаанд “SATELLITE” нь хиймэл дагуулын технологийг хэрэглэгч салбар бүрийн мэргэжилтэн, төлөөлөгчдийг нэг дор  нэгтгэх, дэлхийд тулгамдаад байгаа асуудлуудыг шинэ технологиор шийдвэрлэх, дижитал ялгааг арилгах, сансар огторгуйд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинэ инноваци, ирээдүйн манлайллыг төлөвшүүлэх, бодлогын чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллаж иржээ. 

Ташрамд дурдахад яг 41 жилийн өмнө 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр анх Монгол хүн сансарт нисэж байжээ.

Энэхүү үзэсгэлэнд Элчин сайд Ө.Батбаяр оролцож, “SPACEX”  компанийн Дэд ерөнхийлөгч Том Окинеро, Дэд ерөнхийлөгч  Жонатан Хофеллер зэрэг Америкийн хиймэл дагуулын тэргүүлэх компанийн удирдлагуудтай уулзлаа. 

Мөн энэхүү үзэсгэлэнд “ONDO LLC” (IN MOBILE NETWORK) компанийн төлөөлөгчид Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10