Dark Light
Нийгэм | 2022-03-23

Засгийн газарт Украины дүрвэгсдэд тусламж илгээх санал хүргүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдад Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах тухай санал хүргүүллээ.

Тэрээр  “Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ бэрх цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа байхаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Украйн улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах зарчмын саналтай байна. 

Бид хүмүүнлэг ардчилсан байх Үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдөхгүй бол тодорхой хугацааны дараа дэлхийн хамтын нийгэмлэгийн болон ирээдүй хойч үеийн өмнө ёс суртахуунгүй, ичгэвтэр байдалд орж болзошгүйг Танд сануулах нь зүйтэй байх. 

Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Украйны Засгийн газрын тэтгэлгээр 100-гаад оюутан тус улсад суралцаж байгаа болно. Тухайн нөхцөл байдлын улмаас цаашид суралцах боломжгүй болон эх орондоо ирсэн оюутнуудын хичээл сурлагыг нь тасалдуулахгүй байх, цааш үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах тал дээр онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг хүсч байгаагаа дурдсан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10