Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: "Өнөөдрийн хуралдаанаар албан ажлын хариуцлагын асуудал яригдсан. Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багт хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр чөлөөлсөн шийдвэр гаргасан" гэв.
Мөн ажлын хариуцлага алдсан хоёр хүнд хариуцлага тооцсон асуудлаар Ерөнхий сайд бүх яам, агентлагийн удирдлагуудад хандан ажлаасаа хоцорсон, тасалсан, хариуцлага алдсан албан хаагчид авах арга хэмжээг чангатгах үүрэг чиглэл өглөө.
АДМИН








Нийгэм







