Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр “Урд хөршийн хилийн хязгаарлалтын улмаас нүүрс уурхай дээрээс ачигдахгүй байсан учраас АМНАТ-ын орлого муу байсан. Жишээ нь, төсөвт төлөх байсан 280 тэрбумын АМНАТ-ыг банкуудаас зээлж төлөхөөр болж байна. Уурхай дээрээсээ тээвэрлэлтээ эхлүүлэх нь хамгийн чухал байна.
Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой компанийн ачилтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх, өөрөөр хэлбэл уртын тээврийг эхлүүлэх чухал шийдвэр гарлаа.
Уртын тээврийг эхлүүлж чадахгүй байсан шалтгааныг та бүхэн мэдэж байгаа. Цагаан хад боомтоос 20 км газарт ковидын асуудал эхлэхэд 12 сая тонн нүүрс тэнд овоорчихсон байсан. Долдугаар сараас хойш бага багаар явуулсаар байгаад бөөгнөрсөн байсан нүүрсний хэмжээг хоёр дахин багасгасан. Хятадын талын мөнгөө төлчихсөн байсан тэр нүүрсийг гаргаж өгөх ёстой гэсэн хүндэтгэлтэй байр сууринаас хандаж ирсэн. Дотооддоо багагүй хохирол амссан. Таван сая тонн болж багастал нь зөвхөн Цагаан хад дээрээс ачилтаа хийж байсан гэсэн үг" гэлээ.
АДМИН








Нийгэм







