Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай” 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газар хөдлөлтийн гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, мэдээлэл олон нийтэд олгох зорилгоор өнөөдөр 9 дүүргийн нутаг дэвсгэрт нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөг арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн нийт 202 алба хаагч, тусгай зориулалтын 30 техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулж, газар хөдлөлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг 10121 иргэнд хүргэж, сэрэмжлүүлэг тараах материал 11084 ширхгийг тарааж ажиллалаа. гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.





АДМИН








Нийгэм







