Dark Light
Нийгэм | 2022-03-23

Аялал жуулчлал цуврал хэлэлцүүлэг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлгийн 6 дахь хэлэлцүүлэг боллоо.  

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Төрийн захиргааны байгууллага болон харьяа байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд танхимаар болон цахимаар идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, хууль тогтоомжийг сайжруулах чиглэлээр саналаа толилуулж байна.

Монголын Аялал жуулчлалын холбоо болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч нараас аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй дараах асуудал, тэдгээрийн шийдвэрлэх саналыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудад танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогч төрийн захиргааны байгууллагаас Аялал жуулчлалын тухай болон бусад хууль тогтоомжид дараах шинэчлэл, өөрчлөлтийг оруулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

Орон нутгийн аялал жуулчлалын бүсийг хуульд бүлэг болгон оруулах /нөөц, даацын асуудал/

Бүх шатны Засаг даргын чиг үүрэгт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой чиг үүргийг оруулах тэр дундаа аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чиг үүргийг тусгах;

Мэдээлэл сурталчилгааг орон нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр тусгах;

Аяллын төрлүүдийг хөгжүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх;

Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн газарт хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Дүүрэг бүрт аялал жуулчлалын нэгж байгуулах, бүтээгдэхүүн, маршрутыг бий болгож хөгжүүлэх талаас ажиллах боломжийг бүрдүүлэх;

Аялал жуулчлалыг зөвхөн зуны улирлаар хязгаарлахгүй намар, өвлийн цагт зохион байгуулах эвент арга хэмжээг тасралтгүй зохион байгуулах, эвент, арга хэмжээг бүтэн жилээр төлөвлөж хөгжүүлэхэд Соёлын яамнаас хамтран ажиллах боломжтой;

Аялал жуулчлал нь байгалийн өв, дүр төрх, соёлын өвийг түшиглэж байгаа бөгөөд эдгээр нь устаж, доройтолд ордог. Иймд байгаль, соёлын өвийг хамгаалах менежментийг сайжруулах, доройтлоос хамгаалах талаар хуульд тусгаж, оролцогч талуудын чиг үүргийг тодорхой болгож оруулах;

Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Соёлын өвийг хамгаалах хууль зэрэг холбогдох салбар дундын бусад хуультай уялдсан цогц төсөл боловсруулж, салбар дундын оролцоог хангах;

Орон нутагт байгаа гэр буудлын асуудлыг хуульд тусгаагүй байдаг тул үндэсний стандартаар зохицуулах;

Аймгуудад аялал жуулчлалын мэдээллийн төвийг улс төрөөс ангид байхаар байгуулах;

Аялал жуулчлалын байцаагч нарыг бий болгож ажиллуулах;

Аялал жуулчлалын хөгжүүлэхэд хангалттай төсөв тавигддаггүй тул нутгийн захиргааны байгууллагын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийг төсөвтэй нь хамт шийдвэрлэх зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байна.

Аялал жуулчлалын тухай хуульд жуулчны үйлчилгээний байгууллагад газар эзэмших зөвшөөрлийг олгож гэрээ байгуулахад баримтлах “тоо, байршил”-ийг тогтоох асуудал нь орон нутгийн түвшинд бус улсын хэмжээнд харилцан уялдаатай зохицуулах асуудал байх тул төрийн захиргааны төв байгууллагаас тогтоох нь илүү оновчтой байгааг анхаарах зэрэг болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10