Dark Light
Нийгэм | 2022-03-24

ОУ-ын явган алхалтын замын тэмдэг тэмдэглэгээний стандартыг нэвтрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монголын Явган Алхалтын Холбоо” (MWA) нь явган алхалтын олон төрөл зүйлүүдийг хөгжүүлж, үндэсний хэмжээний сүлжээ байгууллага болохоор зорин ажиллаж байна. Одоогоор хөдөө орон нутгийн хэд хэдэн томоохон бүсийн төвүүдэд өөрийн салбар холбоог байгуулан 2000 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Холбооны гишүүд нь Монгол улсын аль ч бүс нутагт алхсанаас үл хамааран алхалтын оноо цуглуулах нэгдсэн цахим платформыг үүсгэж ажиллаж байгаа аж. 

Монголын явган алхалтын холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Болор-Эрдэнэ: "Монголын явган алхалтын холбооны хувьд 2 зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Нэгдүгээрт Монгол улс газар зүйн хувьд маш сонирхолтой тогтоцтой өмнө талаараа говь цөл үргэлжилсэн элсэн манхан ихтэй, зүүн талаараа дэлхий хамгийн том тал үржил шимтэй, ургамал ногоо ихтэй бүс нутаг, хойд талаараа өндөр уул, нуруудтай ой мод ихтэй, харин баруун талаараа хад асга ихтэй Алтайн өндөр уулс үргэлжилдэг. Энэ өргөн уудам, нутаг дэвсгэрт Монголчууд нүүдэллэн амьдардаг, нүүдэлчдийн голомт нутаг. Монголчуудыг таних мэдэхэд, нөхөрлөхөд, нүүдэлчдийн соёлыг мэдэхийн тулд явган алхалтыг хөгжүүлэх нь маш сонирхолтой аялал жуулчлалын төрөл бий болж байна. Бид олон улсын болон дотоодын алхагчдад явган алхагчдад ойлгомжтой байдлаар тэдний алхах замын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, маршрут, замын чиглэлүүдийг маш тодорхой болгох нь чухал. Монголын явган алхалтын холбоо олон улсын явган алхалтын замын тэмдэг тэмдэглэгээний стандартыг амжилттай нэвтрүүлсэн. Үүндээ Монгол улсын төрийн байгууллагууд болох Нийслэлийн аялал жуулчлалын газар, биеийн тамир спортын улсын хороо, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, аялал жуулчлалын яам гэх байгууллагуудыг татан оролцуулж байгаагаар онцлогтой. Төд удалгүй Монголын хаана ч явган алхалт хийх боломжтой дэд бүтэц байгуулахаар ажиллаж байна. Энэ бол бидний маш ойрын зорилго.

Монголын явган алхалтын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Г.Алтансүх:"Анхлан алхагчидаа бид нэг дор цуглуулаад хаашаа алхах, хэдэн км алхах, ямар зохион байгуулалттай байх талаараа бүх зөвлөмжөө өгөөд, бие халаалт болон тухайн замынхаа бартаа саад болгоныг тайлбарлаад алхалтаа эхэлдэг. Зарим хүмүүс алхаж эхлэхдээ ямар нэгэн зааварчилгаагүй шууд бөөнөөрөө алхаж эхэлдэг. Сайн алхдаг хүмүүс нь түрүүлээд явчихдаг. Сайн алхаж сураагүй хүмүүс анх удаа алхаж эхэлж байгаа  учраас  амьсгаа нь сайн задраагүй үед цээжээр нь өвдөх, амьсгаа давхцах гэх мэт хүндрэл гардаг. Тийм учраас зохион байгуулалттай алхаж байгаагийн гол онцлог нь тэдгээр хүмүүсийг нэг дор хаана амрах, хаагуур нь алхах уу цоожлогч болон чиглүүлэгчийн тугны хооронд зөв дүрмээр алхах ёстой гэдгийг нь маш сайн сануулаад алхдаг"

Явган алхагч Гантулга: "Өнөөдрийн хувьд Монголын явган алхалтын холбооныхонтой анх удаагаа алхаж байна. Сэтгэгдэл маш өндөр байна. Зохион байгуулалт маш нарийн сайн төлөвлөсөн байлаа. Алхаж эхлэхээсээ өмнө, бяцхан бие халаалт, сунгалт хийгээд зааварчилгаагаа өгөөд алхаж байгаа нь надад маш их таалагдсан. Энэ залуучуудтай нэгдсэндээ маш их баяртай байна. Бид яг энэ харагдаж байгаа утаан дотор амьдарч байна.  Энэ оргил дээр гарч ирээд л харж байна. Харин энэ дунд нь амьдарч байхдаа энэ утаагаа анзаарч харж чаддаггүй юм байна. Ийм утаанаас нэг өдөр ч гэсэн холдож, өөрсдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, уушгиа цэвэрлэж, хөлөө баярлуулж алхах нь үнэхээр гоё байна. Цаашдаа хүмүүст хандаж хэлэхэд явган алхалтад нэгдээрэй, машинаасаа буугаарай, алхаарай гэж уриалмаар байна"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10