Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн “Дарьт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 235 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км/, Түймрийн солбицол: 48°55’1.13”N 106°37’13.31”E Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 3 сарын 23-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиж 45 минут ажиллаж 18:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 18:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт нийт хээрийн 4.5 га талбай өртөж шатсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм | 2022-03-24
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







