Dark Light
Нийгэм | 2022-03-24

Түргэн тусламжийн үйлчилгээний бүртгэлийг цахимжуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Түргэн тусламжийн төв эмчилгээ, үйлчилгээний бүртгэл, тайланг цахимжуулах төслийг хэрэгжүүлэн туршиж эхэллээ. 

Тус төв “Медпийс” компанитай хамтран яаралтай тусламжийн үйлчилгээний бүртгэлийг программчлан коджуулж ipad дээр суулган эхний ээлжид 35 ширхгийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Ингэснээр төвийн 6 дүүргийн хэмжээнд явж байгаа түргэн тусламжийн эмч  хүлээж аваад үйлчилгээ үзүүлсэн дуудлагын талаарх иж бүрэн мэдээллийг оруулан Эрүүл мэндийн даатгалын сан руу илгээдэг болж байгаа юм. 

Энэ технологийн шинэчлэл нэвтрүүлэх төслийн бэлтгэл ажлыг 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. 

Энэхүү төсөл хэрэгжиж өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрснээр гарах үр дүн ач холбогдлын талаар тус төвийн дарга С.Ариунболд: “ Өмнө нь эмч нар дуудлагаа үзэж дуусгаад ээлжээс буусны дараагаар дахиад дунджаар 3-5 цагийг  тайлангаа бичихэд зарцуулдаг байсан бол одоо цаг хугацаа хэмнэгдэх болсон, түүнчлэн дуудлагын тайлан ил тод болж хяналт сайжрах давуу тал бий болж байна” гэлээ.

Мөн дуудлагын тайланг  3 үе  шат дамжин эрүүл мэндийн даатгалын сан  руу илгээдэг байсан нүсэр ажиллагаа багасаж  хүн хүч, хөрөнгө санхүүгийн хэмнэлттэй ажиллах болсон байна. Тухайлбал 6-8 хүний ажлыг хөнгөвчилж байна гэсэн тооцоо гарчээ.  

Цаашдаа очсон айлын байрлал, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа зэргийг нэмж оруулахаар төлөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10