Dark Light
Нийгэм | 2022-03-24

Чуулгын ахмадууд энгэрээ мялаалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 101 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож буй энэ өдрүүдэд Цэргийн чуулгад шагналын хур буусаар байна. Энэ өдөр ЦДБЭЧ-ын ахмадуудаас төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан баярт үйл явдал тохиолоо. 

Тус шагналын арга хэмжээг нээн ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа хэлсэн үгэндээ "Цэргийн чуулгын өнөөгийн хөгжлийг мөрөн дээрээ үүрч ирсэн эрхэм ахмадууд та бүхнийхээ бүтээл, хөдөлмөр зүтгэлийг бид цаг ямагт хүндэтгэн бахархах учиртай. Мөн ахмадууд, залуу үеийнхний хамтын ажиллагааг ямагт дэмжин ажиллах болно" хэмээсэн юм. 

ЦДБЭЧ-аас энэ өдөр ахмад хөгжимчин Ж.Чулуун Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны одон”-гоор, Р.Ганбаатар, Ш.Ганбаатар, Л.Батмөнх, Б.Батболд, Д.Оюунбилэг тэргүүтэй 42 ахмад “Зэвсэгт хүчний 100 жилийн ой”-н медалиар шагнууллаа. 

Үйлс бүтээлээ үнэлүүлэн буй ахмадууддаа чуулгын уран бүтээлчдийн зүгээс морин хуурын эгшиг, уртын дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10