Dark Light
Нийгэм | 2022-03-24

Г. Баасан: Ч.Мөнхбаярын хийсэн үйлдэл нь ямар ч тагнуулын үйлдэл байхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх үндэслэлээр энэ оны 2 дугаар сард саатуулан баривчилсан. Энэ асуудлаар 

Хуульч, өмгөөлөгч Г. Баасан: " Ч.Мөнхбаярт оноож байгаа 19. 4.1 гэдэг гэмт хэрэг бол үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж явдаг. Ч.Мөнхбаяр бол үндэсний аюулгүй байдлын эсрэг явдаг хүн биш юм. Дэлхий дээр байгаа нийт монголчуудын сайн сайхны төлөө цаашлаад Монгол хэл соёлоо хамгаалдаг тэрний төлөө итгэл үнэмшлээрээ тасралтгүй тэмцдэг хүн гэдгийг даян дэлхийн монголчууд бүгд мэддэг. Гэтэл энэ хүнийг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийсэн гээд ялласан байгаа нь дэлхий дээр байгаа нийт монголчуудын анхаарлыг татаж байна. Ч.Мөнхбаярын хийсэн үйлдэл нь ямар ч тагнуулын үйлдэл байхгүй. Энийг нь ч тогтоогоогүй. Тэгсэн мөртлөө гэрлийн хурдаар шүүх танхимд аваачиж байгаа. Түүний 30 хоногийн баривчилгаа өнөөдөр дууссан. Бид таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал оруулсан. Гэвч шүүх хурлыг ирэх 4 сарын 1-нд товлон зарлаж үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр өнөөдөр гарсан.

Хавтаст хэрэг дотор энэ бол гадаадын тагнуулын байгууллага байжээ гэдгийг тогтоосон ямар ч материал байхгүй. Энэ хэргийг нууцын хэрэг гэж үзээд байгаа. Нууц юмуу гэхээр хэвлэл мэдээллээр Мөнхбаярыг 200 сая төгрөг авсан гэж гүтгэдэг. Энэтхэгийн тагнуул байсан гэж гүтгэдэг. Тэгэхээрээ нууц биш юм шиг. Бид нар хавтаст хэрэгтэй танилцаад харах гэхээр нууц юм шиг. Ер нь Монгол Улсад ний нуугүй хэлэхэд Хятадад байгаа өвөр монголчуудын зөрчигдөж байгаа эрхийг ярьсан, Монгол бичгийн аюулгүй байдалд халдлага үйлдсэний төлөө эсрэг дуугарсны төлөө Монголын тагнуулын байгууллага Монгол улсынхаа иргэнийг баривчилж яллаж байгаа нь энэ цагийн хамгийн эмгэнэлтэй улс төрийн зохиомол гэмт хэрэг болоод байгаад нь миний сэтгэл санааг их зовоож байна"

Улс төр судлаач, Хуульч А. Батдорж : "Ч. Мөнхбаяр гэдэг хүн чинь Монголын үндэсний үзэл санаа, хэл соёлын талаар бол үндсэндээ Монголд бол нийлээд мэдлэгтэй хүний тоонд ордог хүн байгаа юм. Дэлхий нийтийн хүний эрхийн олон үйл ажиллагаанд оролцдог ийм тэмцэгч хүн л дээ. Яг хэний эрх ашгийн төлөө энэ хүнийг шалгаад байгаа юм бэ? Тэгэхээр Монгол улсын эрх ашиг энэ дээр хохирсон юм байхгүй байна шүү дээ. Тэгэхээр өөр улсын эрх ашиг яригдаж байгаа байхгүй юу. Өөр улсын эрх ашгийн төлөө монгол иргэндээ эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг чинь хамгийн сонин зүйл бодчихоод байна. Тагнуул хийсэн, эх орноосоо урвасан хэрэгт оруулж байна шүү дээ. Тэр тусмаа үндэсний үзэлтэй хүнийг эх орноосоо урвах ийм гэмт хэрэгт холбогдуулж байгаа явдал бол маш ноцтой зүйл"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10