Dark Light
Нийгэм | 2022-03-24

Чөлөөлсөн газарт цэцэрлэгийн өргөтгөл барина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгах шийдвэр гарсан. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хороо, 17-р цэцэрлэгийн баруун талын зөвшөөрөлгүй 21 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийлээ. Энэхүү чөлөөлсөн газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 240 хүүхдийн ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдана. Цэцэрлэгийн өргөтгөл барих гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК шалгарсан бөгөөд энэ амралтын өдрөөс эхлэн барилгын ажлаа эхлүүлэх юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10