Dark Light
Нийгэм | 2022-03-24

Д.Дэлгэрсайхан: Би дансаа өгч хүмүүсээс зүв зүгээр мөнгө авмааргүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайханы охины бие өвдөж эмчилгээний зардал бүрдүүлэхийн тулд орон нутагт тоглолт зохион байгуулж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Тухайн асуудлаар жүжигчин Д.Дэлгэрсайхан өөрийн цахим хуудастаа дараах мэдээллийг өглөө. Тэрээр: "Би хөдөө орон нутгаар, сумдаар аялан тоглолт хийж явна. Энэ тоглолт охины маань эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт юм. Зарим нэг мэдээллийн сувгуудаар буруу ташаа мэдээлэл яваад байна. Юу гэхээр, Маскын жүжигчид Д.Дэлгэрсайхандаа туслаагүй байна гэх юм. Үгүй шүү. Манай Маскын жүжигчид бүгд тусалж байгаа. Сумаас сумдын хооронд явж байгаа бензин тос, буусан буудал, хоол унд бүх зүйлийг Маск продакшн ивээн тэтгэж байгаа.  Дээрээс нь Маскын залуу жүжигчид надтай хамт тоглож байна. Маск хамтлагийнхаа бүх хамт олондоо баярласан талархснаа илэрхийлье. Тоглолтыг маань үзэж байгаа үзэгчиддээ маш их баярлаж байгаагаа бас хэлье. Та бүхэн тоглолтыг маань ирж үзэж байна гэдэг бол надад маш том хөрөнгө оруулалт хийж байгаа юм. 

Охин маань үнэхээр сайхан эмчлэгдэж байгаа. ЭХЭМҮТ-ийн эмч нар охины маань эрүүл мэндэд маш их анхаарал хандуулж байгаа. Тэр хүмүүстээ маш их баярлалаа. Хамгийн гол нь дахин дахин хэлье. Маск продакшн МУГЖ П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай, МУСТА, жүжигчин А.Гэрэлцэцэг, Ц.Ганзориг, Ш.Жавхлан, Г.Чулуунцэцэг болон бусад бүх хамт олон маань дэм тус үзүүлж байна. 

Үзэгчид та бүхний авсан тасалбар болгон миний охины эмчилгээний зардалд тус дэм болж байгаа гэдгийг дахин дахин дуулгахад таатай байна. Би дансаа өгч хүмүүсээс зүв зүгээр мөнгө авмааргүй байна. Хүмүүсийг сайхан инээлгэж хөдөлмөрлөж байж охиныхоо эмчилгээний зардлыг бүрдүүлнэ" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10