Сүхбаатар дүүргийн 6-р хороо Новотел зочид буудлын 2 давхарт гал түймэр гарсан дуудлага 12:09 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход гал зууханд халуун тогоонд тос шатаж байсныг иргэд унтраасан байна. Гал түймрийн улмаас утаажилт ихтэй байсан тул иргэдийг угаартахаас сэргийлж 40 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийгэм | 2022-03-24
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







