Dark Light
Нийгэм | 2022-03-24

Оросын Сбербанкны машин доллар ачиж байна гэх мэдээлэл худал

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Б нь 2021 оны 08 дугаар сард ОХУ-ын Красноярск хотоос 2006 онд үйлдвэрлэгдсэн "Ford" маркийн "Transit" загварын тээврийн хэрэгслийг худалдан авч, Эрхүү хотод ОХУ-д бүртгэлтэй улсын дугаарыг нь хураалгуулж, түр дугаар буюу Транзит дугаар /ОХУ-с МУ-д түр хэрэглэх дугаар/ авч Монгол улсад оруулж ирсэн байна.

Дээрх тээврийн хэрэгслийг 2021 оны 09 дүгээр сараас хойш грашт байрлуулж байгаад Монгол Улсын дугаар авах зорилгоор байрныхаа гадна байрлуулсан ба тухайн үеийн зураг цахим орчинд “...Оросын Сбербанк УБ-т Монголын бүх долларыг ачаад яваа юм байна...” гэсэн утгатайгаар тархсан нь худал мэдээлэл болно хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10