Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв бүтээн байгуулалтын ажлууд болон их засварын ажлуудын нэгдсэн тайланг танилцууллаа.
ХӨСҮТ-д хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон урсгал их засварын ажлуудын ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцууллаа.
2021 онд нийт 27 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
Үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой BSL гуравдугаар зэрэглэлийн лаборатори, Вакцин Био бэлдмэлийн төв агуулах, хүчилтөрөгчийн үйлдвэр гэсэн 3 бүтээн байгуулалтын ажил хийгдсэн.
Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 4 төрлийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, таван байшинд лифтний шинэчлэл хийгдэж, компьютер томографын аппарат, суурин дижитал рентген аппарат, цахим мэдээллийн системийг хөгжүүлэх, холбох шинэ технологиудыг шийдсэн. Эдгээр нь нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдсэн.
ЭМЯ-ны хөрөнгө оруулалт буюу Эрүүл мэндийн сайдын багцнаас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 багц ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, нийтэд үйлчлэх амбулаторийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг болон хоол үйлдвэрлэлийн тасгуудад иж бүрэн их засварын ажлуудыг хийсэн.
Өөрийн хөрөнгө оруулалтаар 2021 онд 11 төрлийн их засварын ажлыг 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийсэн. Үүнд ялангуяа яаралтай тусламжийн тасгууд, сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасаг, сэхээний тасагт бүтцийн өөрчлөлт хийсэн. Өмнө нь 2-3 оронд сүрьеэгийн эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг байсан бол одоо 12 оронд тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Түүнчлэн агаарын болон ханын систем, дэд бүтцүүд иж бүрнээр шийдэгдсэн.
2022 онд хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Сүрьеэгийн клиникийн 2 тасаг, Архаг гепатитын тасгийн иж бүрэн засварт оруулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн хөрөнгө оруулалтаар Амбулаторийн тасгийн засвар зэрэг хоёр ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна" гэв.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: “Хүний эрүүл мэнд ямар чухал вэ? Эрүүл мэндийн салбар ямар чухал вэ гэдгийг цар тахлын үед харлаа. Тиймээс Засгийн газраас 2022 онд төсөвт Эрүүл мэндийн салбарт урд өмнө нь байгаагүй хэмжээний 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар тусгасан. Өнгөрсөн жилүүдэд цар тахал гээд хүнд хэцүү цаг үед байсан ч салбарын шинэчлэлтийн ажлуудыг тогтмол хийгдэж явсан. ХӨСҮТ-д гэхэд Вакцин, Био бэлдмэлийн төв агуулахыг 3 сарын дотор барьж, BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулж, мөн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн" гэлээ.








АДМИН








Нийгэм







