Dark Light
Нийгэм | 2022-03-30

Тэрбум мод хөдөлгөөнийг дэмжиж, жил бүр 2 тэрбум төгрөг хандивлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт Төрийн ордонд боллоо.

Санг ойжуулалт, мод тарьж  ургуулах болон байгаль хамгаалалтай холбоотой бусад ажлыг тогтвортой санхүүжилтээр хангах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх зорилгоор байгууллаа.

Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгнө. Мөн банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн зээл олгохоор боллоо.

Энэ тухай батламжийг Монголын банкны холбооны  гүйцэтгэх захирал Л.Амар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өгөв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн хөрөнгө банк, банк бус санхүүгийн болон бизнесийн байгууллагууд, иргэдийн хандиваас бүрдэх бөгөөд Удирдах зөвлөл нь санхүүжилтээр дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталж байх юм.

Удирдах зөвлөлийг Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, бусад хандивлагчийн төлөөлөл болон хараат бус гишүүдээс бүрдүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19