Dark Light
Нийгэм | 2022-04-25

Хүчтэй шуурганд гэр нурж, өндөр хүчдэлийн шон хугарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Сумын төв /аймгийн төвөөс баруун хойд зүгт 148 км/-д Хүчтэй шороон шуурга шуурч гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээллийг 4 сарын 24-ний өдрийн 20:35 цагт хүлээн авсан. 4 сарын 24-ний өдрийн 15:30 цагийн үед 22-25 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас сумын Засаг даргын Тамгын газрын 200 м2 өвсний складны дээвэр, бага, дунд 2 сургуулийн дээвэр, 3 айлын 5 ханатай гэр, 1 айлын 4 ханатай гэр нурж, 6 айлын байшин, 1 цайны газар, 2 гарааш, 1 дэлгүүрийн дээвэр хууларч, мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булагийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн 3 шон хугарсан. Нийт 2 сургууль, 7 байшин, 2 гараашийн дээвэр хууларч, 4 айлын гэр нурж, 3 шон унасан байна. 

Харин Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэмжит байгийн Ур нарийн гэдэг газар /аймгийн зүүн хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд 10 км/-т, Галуут сумын Хайрхан багийн Бүхэгийн гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/ Хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 2 гэр нурсан тухай мэдээллийг 4 сарын 24-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан. 4 сарын 24-ний өдрийн 16:00 цагийн үед 18-20 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г-ийн 5 ханатай 1 гэр, М-ын 5 ханатай 1 гэр, Г-ийн 4 ханатай 1 гэр тус тус нуржээ. 

Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Хулгар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 189 км, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км/ Хүчтэй шороон шуурга шуурч гэр нурсан тухай мэдээллийг 4 сарын 24-ний өдрийн 20:40 цагт хүлээн авсан. 4 сарын 24-ний өдрийн 19:00 цагийн үед 22-25 м/сек хүртэл хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Б, О нарын 5 ханатай 2 гэр нурсан байна. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10