Ахмад настны тухай хуулийн 7.1.3-д заасны дагуу "Явуулын үйлчилгээ" буюу байнгын асаргаа шаардлагатай ахмад настнуудад зориулсан үйлчилгээг Хөвсгөл аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хуулийн хүрээнд 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Байнгын асаргаанд байдаг ахмад настны асаргаа сувилгааг сайжруулах, тэдний асран хамгаалагч нарыг чадваржуулах, сэтгэл зүйн зөвлөгөө болон амьдрах орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг тул тус үйлчилгээг авдаг ахмад настнуудын сэтгэл ханамж өндөр байдаг.
Тус байгууллагын зүгээс жилээс жилд хүний тоо болон санхүүжилтийг нэмэгдүүлж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна.
2022 онд Явуулын үйлчилгээний нээлтийн арга хэмжээнд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж Тосонцэнгэл, Түнэл, Арбулаг, Мөрөн сумдын 43 ахмад настан хамрагдахаар сонгож Оюуны чадамж хөгжил ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлж байна.
Хөвсгөл аймаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
АДМИН








Нийгэм






