ХХААХҮЯ-ны хүнсний асуудал хариуцсан дарга, бусад албаныхан болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны хамт хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, нэмүү өртгийн зардлыг бууруулах ямар боломж байгааг ярилцав.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан төр, хувийн хэвшлийн хооронд хэрхэн гүүр болох, үйлдвэрлэгч болон худалдааны салбарынхантай хэрхэн ойлголцох, бодлогын ямар дэмжлэг хэрэгтэйг, Засгийн газраас гаргаж байгаа зээлд хамрагдах боломж болон компани, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлж болохыг зөвлөлдөв. Хүнс үйлдвэрлэгчид “Ажиллах хүчний хомстолд орсон, үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллах хүч ихээхэн дутагдалтай байна” гэсэн бол худалдааны салбарынхан иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан гэдгийг хэлж байна.
“Иргэдийн амьжиргаанд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлэхгүй, харин ч лангуун дээрх ханш болон үйлдвэрлэгчээс нийлүүлж байгаа анхны үнийг 50-350 төгрөгөөр бууруулах боломж, нөөц, гарц, шийдэл бий. Энэ чиглэлээр үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллах боломжтой талаар илэрхийллээ.
Цар тахал болон дайны уршиг цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгчид эх оронч сэтгэлээр асуудалд хандах, төр хувийн хэвшлээ дэмжсэн олон талт бодлогоо илүү хүртээмжтэй болгох шаардлага үүссэн. Уулзалтаас гарсан саналаа нэгтгэж, үнэ буулгах, тогтворжуулахад оролцоогоо нэмэгдүүлэхээр боллоо.
АДМИН








Нийгэм






