Dark Light
Нийгэм | 2022-04-25

Сүхбаатар аймагт цэрэг татлага явагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймагт 2022 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдаж байна. Цэрэг татлага энэ сарын 25-наас 30 ны өдөр хүртэл  6 сумын 18-25 насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсны дараа нэгдсэн үзлэг 05 дугаар сарын 2,3-нд болно. Энэ жилийн тухайд оюутныг биеэр ирж, цэрэг татлагын комисст бүртгүүлэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагыг тавьж байна. Мөн зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд ирээгүй болон 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулиар оюутныг цэргийн албанаас түр чөлөөлөх заалтыг хассан учраас зарлан дуудах мэдэгдлийн дагуу биеэр ирж бүртгүүлнэ. Ирээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дэх заалтаар захиргааны хариуцлага тооцно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10