Dark Light
Нийгэм | 2022-04-25

ХЭҮК-ын Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ц.Рэгзэдмаа болон холбогдох газар, хэлтсийн дарга нартай уулзаж, Комиссоос баримталж буй бодлого, үйл ажиллагаа болон сүүлийн үeд үүсч буй хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Тэрээр Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэх үзүүлэх, төрийн байгууллагад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Жендэр ба хүний эрх” сургалтыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулан (2022.04.25) зохион байгуулж байна.

Оролцогчдод хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа, шийдвэр гарахад анхаарах хүний эрхийн зарчим, асуудал, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, байгууллагын үйл ажиллагаанд жендэр ба хүний эрхийн үнэлгээ хийх нь, хөдөлмөрийн тухай хууль, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалт, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь зэрэг сэдвээр сургалт өгч, орон нутгийн удирдлагуудтай хүний эрхийн талаар нээлттэй ярилцах юм.

Түүнчлэн тус аймагт ажиллах хугацаандаа Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Нэгдүгээр сургууль, Алтанбулаг сумын сургууль, МСҮТ-ийн дотуур байр, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Дулааны цахилгаан станц зэрэг байгуулагуудад батлагдсан удирдамжийн дагуу шалгалт хийхийн зэрэгцээ хуулийн байгууллагуудын барилга, обьeктын хүртээмжийн талаар үнэлгээ хийх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10