Dark Light
Нийгэм | 2022-04-25

МЭЕГ: Морины уралдааныг 5 сарын 15-ноос хойш зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой Комиссын 02 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооноос хурдан морин уралдаан зохион байгуулах бэлтгэл ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, ажлын албаны дарга Б.Батбаатар нартай  уулзаж санал солилцов.

Уулзалтаар шүлхий өвчний нөхцөл байдал, тэмцэх, сэргийлэх бодлого, хэрэгжүүлж буй арга  хэмжээний талаар ярилцаж хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх, шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцав. 

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний гаралт, тархалтыг таслан зогсоох, голомтыг хумих зорилгоор улс, аймаг, сумын түвшинд дархлаажуулалтын аяныг 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 5 дугаар сарын 09-ны өдрийг хүртэлх улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Шүлхий өвчний эрсдэл өндөр байгаа одоогийн нөхцөлд хурдан морины уралдаан зохион байгуулах, хүн, малын бөөгнөрөл үүсгэх нь халдварыг нэмэгдүүлэх, дархлаажуулалтын арга хэмжээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг талууд хүлээн зөвшөөрч, морины уралдааныг 5 дугаар сарын 15-ноос хойш зохион байгуулах, мал эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулж байгаа үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, салбар холбоодоороо дамжуулан уяачид, морь сонирхогчдод бодит мэдээллийг хүргэх, цахим уулзалт зохион байгуулах талаар нэгдсэн ойлголтод хүрч хамтран ажиллахаар боллоо.  

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10