Dark Light
Нийгэм | 2022-04-25

Статистикийн улсын IV олимпиадын тэргүүн байрт СЭЗИС шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мандах Их Сургуулийг үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэн агсны нэрэмжит “Статистикийн улсын IV олимпиад” 2022 оны 4 сарын 23-нд зохион байгуулагдлаа. Тус олимпиадын дэмжигч байгууллагаар Үндэсний Статистикийн Хороо дөрөв дэх жилдээ оролцсон юм.

“Статистикийн IV олимпиад” нь Мандах Их Сургуулийн 30 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж байгааг тус сургуулийн захирал, профессор Г.Нанжид онцоллоо.

Мөн Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Статистикийн Олимпиад бол салбарын чадавхыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр бүхий арга хэмжээний нэг. Үндэсний Статистикийн Хороо нь Их сургуулиудтай хамтран ажиллах хүрээнд оюутнуудыг “Их өгөгдөл” дээр судалгаа шинжилгээ хийх боломжийг олгож буй. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, мэдээлэл солилцох, оюутныг дадлагажуулахад үргэлж таатай байдаг” хэмээсэн юм.

Олимпиадад МУИС-ийн Бизнесийн сургууль, Мандах Их сургууль, СЭЗИС, Их засаг ОУИС, Рояал академи зэрэг их сургуулийн I, II курсийн 50 гаруй оюутан залуус статистикийн мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр СЭЗИС I байр, Мандах Их сургууль II байр, Их Засаг ОУИС III байрыг тус тус эзэллээ.

Мөн хувийн дүнгээр Мандах Их Сургуулийн оюутан Ц.Оюун-Эрдэнэ, Х.Цолмон-Эрдэнэ, О.Азжаргал, СЭЗИС-ийн оюутан З.Тэмүүжин, Б.Даваадэмбэрэл, А.Төгөлдөр, Н.Билгүүн, Э.Чинзориг, О.Батзаяа, Их засаг ОУИС-ийн оюутан А.Мөнх-Уянга, Б.Сэр-Од нар эхний 10 байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал болон ҮСХ-ны дурсгалын зүйлсээр шагнуулсан юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10