Нүүдэлчдийн ёс заншил, Монгол адууны соёл, биет болон биет бус өвийг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ” уралдааныг “Эрийн гурван наадам их шүтээн” ТББ-аас гурав дахь жилдээ санаачлан зохион явуулж байна.
1000 км замыг мориор 9 хоногт туулах өртөөчилсөн уралдаан нь 08 дугаар сарын 07-ноос 15-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн 27 сумын нутгаар зохион байгуулагдах юм.
Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Батцэнгэл, Цэнхэр, Ихтамир, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт сумдын нутгаар энэхүү уралдаан зохион байгуулагдах ажээ.
Ерөнхий зохион байгуулагч Ю.Үнэнбүрэн өнөөдөр /04 сарын 25/ Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалд арга хэмжээний талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Архангай аймгийн зүгээс “МОНГОЛ БРЭНД-МОРИН ӨРТӨӨ 2022” өртөөчилсөн уралдааны талаар олон нийтэд мэдээлэл өгөх, түгээх, сурталчлах тал дээр хамтран оролцож байна.
АДМИН








Нийгэм






