Dark Light
Нийгэм | 2022-04-25

Хөтөлийн цемент шохой ТӨК-ийг хувьчлахгүй байх тогтоолын төслийг мэдүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-аас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасч, уг хувьчлалыг тодорхой үндэслэлээр хүчингүйд тооцсоноор, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа юм.

Түүнчлэн олон улсад үүсээд буй хямралт нөхцөл байдал, цар тахлын дараах эдийн засгийн сөрөг нөлөөлөл зэргээс үүдэж барилга, зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарын гол нэр төрлийн материал болох цементийн үйлдвэрлэлийг төрийн оролцоо, дэмжлэгтэйгээр хангах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.  

Иймд “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тус үйлдвэрийн хувьчлалтай холбогдох заалтыг хасч, “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит компанийг хувьчлахгүй байхаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. 

Уг тогтоолын төсөл батлагдсанаар цементийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангаж, чанарыг сайжруулах, үнийн хөөрөгдлийг хязгаарлах боломж бүрдэхээс гадна хөдөө орон нутгийн хэрэглээг шууд хангахуйц системд шилжиж, бүтээн байгуулалтын ажлын өртөг, зардлыг бууруулах, бодит дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж тодотгов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10