Dark Light
Нийгэм | 2022-04-26

Дараах байршлуудад цэцэрлэгт хүрээлэн байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх амрах, зугаалах цэцэрлэгт хүрээлэнг байгуулах боломжтой газрын судалгааг БОАЖЯ-наас хийж дууслаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу дараах газруудын байршлыг олон нийтэд нээлттэй танилцуулж байна. 

Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд 11 га газрыг төлөвлөлөө:

1. Зайсангийн аманд - 1,8 га

2. Богинын аманд - 5,1 га

3. Хүүшийн аманд - 2,2 га

4. Нүхтийн аманд - 1,9 га газар

Тус газарт БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт олохоор ажиллаж эхэлжээ. Газрыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах аж. Цаашдаа улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгийг салбарын сайд цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10