Хөтлөгч Э.Энхзориг өөрийн эд хөрөнгөө Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахад алдсан хэмээн энэ сарын 22-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагад хандан мэдээлэл хийсэн.
Тухайн асуудлаар Мass.mn сайт Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахтай ярилцжээ.
Дуучин С.Амармандах: "Би бас өөрөө гайхаад л байна. Би урлагийн хүн. Монгол улсын иргэн хүн. 30-аад жил урлагийн ертөнцөд дуулж хуурдаад явж байна. Гэнэтхэн л сошиалаар хүнийг дээрэмдсэн, хүний юм хулгайлсан гэдэг шуугиан тариад их гайхаж байна. Э.Энхзоригтой мэнд устай явдаг, ахан дүүсүүд. Түүнээс бидэнд муудалцсан, хоорондоо эвдрэлцсэн зүйл ерөөсөө байхгүй.
Жем палас дээр Скай лакс компанийн Скай лоунж нээгдэн үйл ажиллагаагаа 2-3 жил явуулж байсан юм билээ. Ажиллуулж байгаад 2021 оны үед цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон түрээсээ зогсооё гэдэг өргөдөлийг Жем паласын захиргаанд өгч Жем палас өргөдлийг хүлээж авч үйл ажиллагааг нь цуцалсныхаа дараа бидэнд санал тавьсан. Бид 2 сарын дараа тэнд ороод үйл ажиллагаагаа явуулахдаа тэдний сандал ширээг худалдах, худалдан авах гэрээ хийгээд авсан. Тэр нь бидний өмч болсон гэсэн үг. Бидний өмч болсны дараа гэнэт нэг өдөр 11 сарын 1-ний өдөр тэр өмч алга болсон байсан болохоор манайхан очиж өөрсдийнхөө эд зүйлийг авсан. Түүнээс бол бид зальдсан, хулгайлсан, дээрэмдсэн зүйл бол байхгүй. Манай талаас 11 сард Э.Энхзориг болон Жем паластай уулзъя гэж санал тавиад уулзаагүй. Бид огт тааралдаагүй. Гэтэл 5 сарын дараа гэнэтхэн ингэж гарч ирсэнд би гайхаж байна. Надруу огт залгаагүй холбогдоогүй байж гэнэтхэн мэдэгдэл хийсэнд нь гайхаж байна. Энэ бол Скай лакс компанийн н.Хосбаяр болон Э.Энхзориг 2-ын хоорондын асуудал байхгүй юу. Үүнийхээ голдоор намайг хутгаад байгаад би гайхаад байна. Надад дээрэмдсэн, авсан зүйл байхгүй. Би төрийн алтан соёмбодоо мөргөдөг, урлагаа дээдэлдэг хүн гэдгээ хэлье" гэлээ.
АДМИН








Нийгэм






