Dark Light
Нийгэм | 2022-04-26

Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Приморын хязгаарт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Приморын хязгаарын Амбан захирагч О.Н.Кожемякотой 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр уулзаж, хоёр талын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд Ө.Энхтүвшин дэлхий даяар тархсан цар тахал, хөл хорио болон түүнээс хойших үйл явдлууд нь Монгол Улсын экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учруулж байгааг дурдаад цаашид тус хязгаарын далайн боомтоор дамжин өнгөрч буй Монголын ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэв. 

Амбан захирагч О.Н.Кожемяко хоёр талын уламжлалт найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа цаашдын харилцааны үндсэн суурь болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлоод “Восточный” боомтоор Монголын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх тухай хоёр тал өмнө нь санал солилцож байсан. Одоо коксжих нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байна. Та бүхэн нүүрс тээврийн Суходол, Вера боомтуудаар нүүрсний экспорт хийх боломжийг судалж үзээрэй гэлээ. Мөн  Владивосток – Улаанбаатар чиглэлийн шууд нислэг нээх сонирхолтой байдгаа дурдав. 

Уулзалтаар Монголоос Приморын хязгаарт арьс шир, мах, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх, Приморын хязгаараас Монголд мод, модон бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.  

Элчин сайд Ө.Энхтүвшин Приморын хязгаарт ажиллах үеэрээ Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ёслолын ажиллагаа, “Монгол, Оросын хөгжлийн гарц – 2022” бизнес форум зэрэг арга хэмжээнүүдэд оролцоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10