Dark Light
Нийгэм | 2022-04-29

Ахмадын хөгжлийн төв ашиглалтад орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсэд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн Ахмадын хөгжлийн төв ашиглалтад орлоо. Тус ахмадын хөгжлийн төвийг 2019 онд анх УИХ-ын гишүүн, Хууль, зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар санаачлан эхлүүлсэн юм. 

Ахмадын хөгжлийн төв нь Толгойт бүсэд оршин суудаг ахмадуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, уламжлалт бариа заслын эмчилгээ хийлгэх боломжтой өрөөнүүдийг төлөвлөжээ. Тодруулбал, ахмадын гар урлалын цех, урлаг спортын заал, ахмадын зөвлөлийн өрөө, хурлын заал, цайны газар зэрэг өрөөнүүдтэй.  

Энэхүү төв ашиглалтад орсноор ахмадуудын дунд соёл урлаг, спортын арга хэмжээ, хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10