Булган аймгийн Насан туршийн боловсролын төв, Булган сумын ахмадын хороо хамтран “ Ирээдүйд тэмүүлсэн хот”, Илүүдэл жингүй Эртэч Монгол аян”-ны хүрээнд хөдөлгөөний дутагдлаас сэргийлж “Булганы хавар” бүжгийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Уг өдрийг тохиолдуулан аймгийн ахмад настан эрэгтэй 60-аас, эмэгтэй 55-аас дээш насны ахмадууд сургуулийн вальс, хос бүжгийн төрөл, мөн дууны төрөлд эмэгтэй 55 нас, эрэгтэй 60-аас дээш насны ахмад настнууд оролцож хаврын болон Булган нутгийнхаа ая дуугаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс ч Ахмад, хүүхэд залуучуудаа дэмжин соён гэгээрүүлэх соёлжуулах арга хэмжээг тасралтгүй явуулж хэвшээд байна.

АДМИН








Нийгэм







