Dark Light
Нийгэм | 2022-04-29

Солонгос хэлний шалгалтын бүртгэлийг дахин зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа. 

Мэдэгдэлд 

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан ч программ хэт ачаалласны улмаас бүртгэлийн систем доголдсонд иргэдээс хүлцэл өчье. 

Иргэдийн тавьсан шаардлагын дагуу Бүртгэл зохион байгуулах ажлын хэсэг 4 дүгээр сарын 25 ны өдрийн бүртгэлийг бүрэн цуцлан хүчингүйд тооцох шийдвэр гаргасныг мэдэгдье. Тухайн өдөр бүртгэлийн хураамж төлсөн иргэдийн төлбөрийг буцаан шилжүүлээд байна.  

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хэрхэн бүртгүүлэх заавар мэдээллийг тодорхой болсон даруйд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан ёсны вэб сайт, хуудсаар дамжуулан хүргэх болно. 

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10