Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж нар Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын Истанбул хотод томилолтоор ажиллав.
Томилолтын үеэр Истанбул хотын Ойн газрын дарга Юсуф Шахинтай уулзаж, тус улсад хэрэгжиж буй ойн салбарын бодлого, ойн менежмент, ойжуулалтын асуудлаар санал солилцов.
Уулзалтын үр дүнд Монгол оронд тарьж буй мод, модлог ургамлын төрөл, зүйлийг нэмэгдүүлэх, хот суурин газрын ногоон байгууламжийг хөгжүүлэхэд БНТУ-тай хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой боллоо.
БНТУ нь салбарын бодлогоо ойг хамгаалах, ойжуулалт-нөхөн сэргээлт, ашиглалт, хяналт зэрэг үндсэн чиглэлд авч үзэж, Хөдөө аж ахуй, ойн яам, түүний харьяа Ойн ерөнхий газар болон Ойн ерөнхий газрын салбар нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна.
Истанбул хотын Ойн газар нь хотын нутаг дэвсгэрийн 40 гаруй хувийг эзлэх ой бүхий талбайг хариуцдаг юм байна.
АДМИН








Нийгэм







