Казахстан улсын Алма-Ата хотод 2022 онд зохиогдсон “International Mathematics Physics And Computer Science Teachers and Trainers Olympiad”-д амжилттай оролцсон багш, сурагчдад баяр хүргэж медаль, батламжийг гардуулан өглөө. Олимпиад өнгөрсөн 1 сард зохион байгуулагдсан бөгөөд өнөөдөр шагналыг гардууллаа.
Тус олимпиадад Монгол улс 2019 оноос эхлэн оролцсон бөгөөд 2021, 2022 онд онлайнаар Сант, Эрхэт Эрдэм, 1-р сургуулийн баг оролцсон юм.
Энэхүү олимпиад нь багшийн болон дасгалжуулагч гэсэн хоёр төрлөөр явагддаг бөгөөд аль нэг төрөлд алтан медаль авсан багш тухайн төрөлдөө дараа жил нь орохгүй өнждөг дүрэмтэй юм байна. Онлайнаар зохион байгуулагдсан энэ удаагийн олимпиадад:
Математикийн төрлөөр:
- 11 дүгээр сургуулийн сурагч Б.Билэгдэмбэрэл Мөнгөн медаль, Х.Нурсултан Хүрэл медаль
- 1 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнцэлмэг, Г.Дөлгөөн, Б.Ундрал нар Хүрэл медаль
- Сант сургуулийн сурагч О.Эрхэсболд хүрэл медаль
- Эрхэт эрдэм сургуулийн сурагч Т.Билгүүнгэрэлт Хүрэл медаль
Физикийн төрлөөр:
- Томүжин Алтернатив сургуулийн сурагч Х.Биржан Хүрэл хүрэл медаль
- 11 дүгээр сургуулийн багш Ж.Хатанбаатар Алтан медаль
- Шинэ үе сургуулийн багш Г.Ариунболд Алтан медаль
Мэдээлэл зүйн төрлөөр:
- Сант сургуулийн сурагч Ш.Билгүүдэй хүрэл медаль
- Nest Education сургуулийн сурагч Б.Бат-эрдэнэ хүрэл медаль тус тус хүртжээ. Амжилт гаргасан сурагчид болон багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
АДМИН








Нийгэм







