Dark Light
Нийгэм | 2022-04-29

Ариутгал, халдваргүйтгэлийн багцыг түгээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын тусламжийн байгууллагын дэмжлэгээр Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байр, Халамж асрамжийн төвүүдэд ариутгал, халдваргүйтгэлийн багцыг түгээж, төвүүд туршлага солилцлоо.

Уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн дарга С. Зулпхар нээж үг хэлсэн бөгөөд хүүхдийн төлөө гэсэн хүн бүрт талархаж буйгаа илэрхийлээд цаашид уялдаа холбоотой байх, хамтын үйл ажиллагаагаа илүү сайжруулах, өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллахыг онцлон дурдав.

Мөн энэ үеэр Өнөр бүл хүүхдийн төвийн гар урлал, уран зураг, спорт, хөгжим зэрэг дугуйлан секцийн анги танхим, багш нартай уулзаж санал бодлыг нь сонслоо.

Байгууллагынхаа сайн туршлагыг танилцуулж, харилцан туршлага солилцсон Өнөр бүл хүүхдийн төв болон хүүхдийг асран хамгаалж байгаа төр хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, тусламж, дэмжлэг үзүүлж буй олон улсын байгууллагууд, хүн бүрт талархал илэрхийлье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10