Dark Light
Нийгэм | 2022-04-30

Шинийн гуравны балжиннямтай билэгт сайн өдөр Хан уулаа тахина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод нутгийн зон олны шүтээн Хан уулын тахилга билгийн тооллын Зуны эхэн сарын Шинийн гуравны Балжиннямтай билэгт сайн өдөр буюу Аргын тооллын 05 дугаар сарын 03-ны өдөр болно.

Тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, Данригданжаалин хийд, Хэрлэн, Баянтүмэн, Булган сумдын ЗДТГ болон бусад хийд, холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 

Энэ жилийн тахилгын үйл ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэлж, лам хуврагууд  Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурах ба ХДТ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөж, аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан болно.

Лам хуврагуудын зүгээс сүсэгтэн олон уул, усны эзнээ хүндэтгэн идээ будаа, сүүнийхээ дээжийг өргөхдөө Хан уул дээр байрлах “Бат цагаан” суваргад сүү өргөхгүй байхыг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10