Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулиар төрийн байгууллага болон хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн юунд ашиглах гэж буй зорилгоо мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна.
Түүнчлэн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно.
Мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгажээ.
АДМИН








Нийгэм







