Dark Light
Нийгэм | 2022-04-30

АН-ын 21 аймгийн 330 сумын дарга нарын сургалт болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын 330 сумын намын дарга нарын “Улс төрийн манлайлал-2022” сургалт, семинар Улаанбаатар хотноо болж байна. 

Ардчилсан намын 21 аймгийн 330 сумын намын дарга нарын “Улс төрийн манлайлал 2022” сургалт, семинар өнөөдөр /2022.04.30/ албан ёсоор эхэллээ. “Улс төрийн манлайлал- 2022” сургалтыг нээж АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал үг хэллээ. 

Тэрээр хэлэхдээ, “Монголын ардчиллын тулгуур багана болсон Ардчилсан намыг хагалан бутаргах, хөндлөнгийн хүсэлд хөтлөгдсөн бүлэглэлийн бусармаг үйлдэл, санаархлыг сөрж, Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд улс орон даяар намын гишүүдийнхээ идэвх, оролцоог хангаж өндөр хувьтай, амжилттай дотоод сонгууль зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд дахин талархал илэрхийлье!

Монголын ардчилал амьд байгааг, Ардчилсан нам нэгдмэл цул байгааг нийгэмд нотлон, үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохыг бүх шатандаа бид батлан харуулж чадсан.

Дараалсан олон ялагдалд хүргэж, эрх чөлөөгөөрөө барьцаалагдаж, ялын наймаандаа намаа арилжсан, эрх баригчдын охин байгууллагын үүрэг гүйцэтгэж, ивээн тэтгэлгээр нь цөөхөн хэдэн хамтрагчдаа дагуулсан хүн Ардчилсан намыг хагарсан, бутарсан хэмээн харагдуулах ажлыг зориудаар хийж байна. Та бид “ТИЙМ БИШ” гэдгийг алхам тутамдаа нотолсоор ирлээ” хэмээн онцоллоо. 

Ийнхүү АН-ын 21 аймгийн 330 сумын дарга нарын сургалт, хэлэлцүүлэг асуулт, хариултаар яг одоо үргэлжилж байна. 

АН-ын 330 сумын дарга нарын хувьд, “Хэрэв АН-ын 117 мянган гишүүдийн саналаар сонгогдож, АН-ын ээлжит бус Их хурлаар батламжлагдсан АН-ын даргыг Улсын Дээд Шүүх батламжлахгүй бол шийдвэртэй арга хэмжээг улс орон даяар өрнүүлнэ” гэдгээ АН-ын 330 сумын дарга нар сургалт, семинарын үеэр онцолж байна. 

May be an image of 1 person, standing and indoor

May be an image of one or more people and people standing


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19