Dark Light
Нийгэм | 2022-05-01

Анжелина Жоли Украинд нууцаар ирэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Львов хотын нэгэн кофе шопд жүжигчин Анжелина Жоли орж ирсэн нь бүх үйлчлүүлэгчдийг гайхшруулсан байна.  Холливудын жүжигчин бүсгүйн тус кафед зочлосныг үйлчлүүлэгчдийн нэг нь бичлэг хийж авчээ. Уг бичлэгийг сэтгүүлч Майя Подгородецкая анх нийтэлсэн байна.  Бичлэг дээр жүжигчин маш тайван, их баяртай харагдаж байна. Түүнтэй хамт спортлог биетэй нэгэн эр хамт байсан нь бие хамгаалагч нь байх гэсэн таамгийг төрүүлж байна.

Холливудын од, НҮБ-ын элч болох тэрээр найрсгаар камер руу даллаж, цэс авчирсан зөөгч рүү инээмсэглэж байлаа. Тэрээр капучино, сэндвич сонгон захиалсан байна.  Анжелина Жоли Украинд ирсэн шалтгаанаа албан ёсоор хараахан зарлаагүй байна.  

Оскарын шагналтны айлчлал нь НҮБ-ын сайн дурын ажилтай нь холбоотой гэсэн таамаг байна. Тэрээр олон жилийн турш  ядуу буурай орны хүмүүст тусалж хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд өөрийн сангаа байгуулж, эмнэлэг, сургууль барих ажилд тогтмол мөнгөн дэмжлэг үзүүлдэг байсан.

Эх сурвалж: woman. ru


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10