Dark Light
Нийгэм | 2022-05-01

Алслагдсан газруудад автомашин, автобус, вагон зэрэг амбулаториуд очно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 2022.05.01-нээс орон даяар 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэллээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай байсан хэдий ч эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, салбарынхан маань хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломжтой боллоо. 

Мөн урьдчилаг сэргийлэлт, эрт илрүүлгийг өргөн хэмжээнд, улс даяар зохион байгуулах бэлтгэл ажлуудыг зохион байгуулж өнөөдөр эхэлж байгаад баяртай байна. Зөвхөн анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдээс гадна алслагдсан сумын иргэдэд зориулан хөдөлгөөнт автомашин, автобус, вагон зэрэг амбулаториуд хамтран ажиллах бөгөөд эхний ээлжийг өнөөдөр гарган өглөө. 

Ард иргэд, иргэн бүр хамрагдаж чадвал бид хэдхэн жилийн дараа хамтдаа үр дүнг нь үзэх болно. 

Эрүүл мэнд-Үндэсний баялаг" 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10