Dark Light
Нийгэм | 2022-05-01

Монгол сурагч Бүх Оросын олимпиадад амжилттай оролцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Гэгээрлийн яамны шийдвэрээр Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадыг 1998 оноос эхлэн жил бүр  тогтмол явуулж иржээ. 

Энэ жилийн олимпиадын сүүлийн шатны шалгаруулалтыг Москвагийн улсын лингвистикийн их сургууль 4 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулж, Майн баярын өмнөх  өдөр шагналтнуудаа зарлаж, Москва хотын Бабушкиний соёлын хүрээлэнд диплом гардуулсан байна. 

ОХУ-ын Холбооны 85 субъектүүдээс хэдэн арван мянган сурагчид өрсөлдсөн англи хэлний олимпиадын  10 дугаар ангийн сурагчдын ангилалд Москва хотын Коньково дүүргийн 17 дугаар дунд сургуулийн сурагч Энхбатын НОМУЛУН 3 дугаар байр эзэлж, Бүх Оросын хэмжээнд англи хэлний мэдлэгээрээ үнэлэгдэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19